Нүүр хуудас Танд тустай Зөв амралт, сайн ажиллахын эхлэл

Зөв амралт, сайн ажиллахын эхлэл

0
sain-amralt
Зөв амралт, сайн ажиллахын эхлэл

Таны амралтын өдрүүд хэрхэн өнгөрч байна вэ? Та амралтын өдрүүдээр юу хийх гэж байна вэ? гэсэн асуултуудад та ямар хариулт өгч байна.

Амралтын өдрийг үд болтол унтаж өнгөрөөнө гэж бодож байна уу, эсвэл гэр орны ажил гээд амрах ч завгүй өнгөрнө гэж бодож байна уу.

Та юу ч бодож байсан амралтын өдөр амарсан шиг амармаар байвал ажлын өдрөөр амжуулж чадаагүй зүйлсээ нөхөж хийх хэрэгтэйг зөвлөе.

Жишээ нь: Ном унших, кино үзэх, хааяа гэр бүлийнхэн дээрээ очих, өөртөө зориулж сайхан цай чанаж уух, хоол хийх гэх мэт юу ч байж болно. Хүнд хийхийг хүсдэг зүйл, түүнийгээ хийж өөрийгөө баяртай, амгалан болгох цаг мөч заавал байдаг.

1. Орчноо соль

Яг л нэг гутлаа өмсөж удаан явж байгаад өөр гутал сольж өмсөхөд хөл амрах шиг л санагддагтай адилхан. Харах, сонсох зэрэг тавн мэдрэхүйнхээ алжаалыг тайлж, амьдралд тохиох дараагийн шинэ зүйлийг хүлээж авахдаа өөрийгөө бэлдэхийг хүсч байвал ямар нэг байдлаар орчноо солиорой. Үргэлж л хардаг, байнга хийдэг зүйлээсээ өөр зүйлүүдийг хийх хэрэгтэй. Дандаа л давтагддаг жирийн амьдралдаа пауз дараарай.

2. Хоббиндоо цаг гарга

Ажлаас болоод орхигдуулсан зүйлс байгаа бол тэдгээрийг төлөвлөгөөндөө оруулаарай. Их ажилласандаа гэхээсээ илүү дуртай зүйлээ хийхгүй байгаадаа л хүн гүн стресстэж, ядаргаанд ордог. Загвар зохион бүтээх, ууланд авирах, өгүүллэг бичих, сайн дурын ажил хийх, цуглуулгаа нэмэх гээд хоббиндоо заавал цаг гаргаарай.

Тэгвэл амралт чинь үнэхээр үр дүнтэй өнгөрсөн хэмээн өөртөө ам бардам байх болно. Хэрвээ тогтсон хоббигүй бол ямар нэг бүтээлч, оюунлаг сэтгэлгээ шаардсан зүйл хийж болно. Рубик эвлүүлж сурах, хайчилбар хийх гэх мэт. Оюун ухаанаа өдөр тутмын ажлаас огт өөр зүйлд зарцуулах нь ч бас сайн амралт болно.

3. Юу ч бодолгүй…зүгээр л инээмсэглэ

Нэг хором ч амар тайван байдаггүй тархиа хоослоод өгөөрэй. Юуг л бол юуг хүлээж авахад бэлэн хоосон толгой л илүү сэргэг ажилладаг. Хогтой адил хэрэггүй мэдээлэл, өнгөрсөн, ирээдүйн талаарх хий бодлоор дүүргэж орхисон тархиа хоослохын тулд бясалгалд явах, ном унших, зураг зурах, усанд сэлэх зэрэг ганцхан зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг зүйлсийг хийх нь том нэмэртэй. Байгаль ч гэсэн “юу ч бодохгүй байх”-д маш тохиромжтой орчин юм шүү. Энэ бол хүн бүрийн хүсдэг хэрнээ хийж чаддаггүй зүйлсийн нэг.

4. Эрүүл мэнддээ, том алхам хий

Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ярилцаж, харилцаж, халуун дулаанаа солилцоно гэдэг хамгийн том амралт гэдгийг мэднэ биз дээ? Амралтынхаа өдрүүдээс хэдэн өдрийг нь зөвхөн тэдэнд анхаарлаа хандуулахад зориулж болно.

Охинтойгоо хамт гадуур зугаалах, ээжтэйгээ хамт гоо сайханд орох, аавтайгаа хамт загасчлах, нөхөртэйгөө хамт хөл бөмбөг үзэх, сэтгэлийн үгсээ ярилцах гэх мэт ажилтай үедээ амждаггүй анхаарлаа тэдэндээ хандуулаарай.

Энэ бүгдийг амжуулж чадвал ажилдаа орохдоо утгаар нь амарч чадсан гэдгээ мэдрэх болно. Амралтын өдрүүдээр завгүй, амжихгүй, болохгүй гэдэг үгнүүдийг хэлэхгүй байхыг хичээгээрэй.

САЙН АМРАЛТ, САЙН АЖИЛЛАХЫН ЭХЛЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here