Нүүр хуудас Танд тустай Зургаан настай хүүхдийг гэрийн ажилд дадуулах ЗӨВЛӨМЖ

Зургаан настай хүүхдийг гэрийн ажилд дадуулах ЗӨВЛӨМЖ

9
0
huuhdiin-humuujil
Хүүхдийг гэрийн ажилд дадуулах эерэг ЗӨВЛӨМЖ

     Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн дийлэнх хувь нь томчуудаас хамаардаг. Бяцхан хүү,охиндоо зөвөөр үлгэрлэж, хүмүүжлийн эерэг зан байдлыг суулгах нь чухал юм. Бид дараах мэдээллийг бэлтгэлээ.  

Хэрэв та 6 настай хүүхэдтэй бол хүүхэдтэйгээ хамт угаалтуурын өрөөндөө гараа угаах зууртаа,

Ээж нь гараа угаачихаад угаалтуураа ингээд угаачихдаг, амар байдаг юм. Хааяа ядарсан үедээ хэн нэгэн магадгүй ид шидтэн ч юм уу угаалтуурыг гялалзтал угаачихсан байвал мөн гоё оо” гэж боддог. Ингэж ярих зууртаа хэрхэн угаалтуураа сайн угаахаа хүүхдэдээ харуул. Би тусалъя гэвэл туслуул.

Порлоноо яаж барих, хэдэн дусал угаалгын шингэн дусаах зэргийг яриан дундаа хавчуул. Энэ арга нь “ингэж угаа” гэж албадан угаалгахаас ч илүү үр дүнтэй. Захиран тушаах дээр суурилсан ажил нь хүүхдэд дарамт болдог. Эвээр ойлгуулан хийлгэсэн ажил хүүхдэд эрдэм болон үлддэг.

Хэрэв хүүхэд таны даалгасан ажлыг хийгээгүй байвал “миний хэлсэн зүйлд хайхрамжгүй хандлаа” гэж яаран бүү бодоорой. Мөн “өө, аягаа угаагүй байна, чи ээждээ хайргүй л юм байна” гэж бүү хэлээрэй.

Учир нь хүүхэд мартамхай байдаг. Тоглоомондоо улайраад таны хэлсэнг мартсан байж болно. Гэр орноо цэвэрхэн байлгах нь энэ гэрт амьдарч байгаа бүх хүний үүрэг төдийгүй голлон гэрээ цэвэрлэдэг ээжийнхээ ажлыг хөнгөвчилж, тусалж байгаа нь илүү чухал гэдгийг хүүхдэдээ хэлж ойлгуулаарай.

Хүүхдийнхээ хийсэн ажлыг жижиг гэж бүү голоорой. Том хүний хувьд л жижиг харагддаг. Гэтэл үнэндээ анх удаагаа хийж үзсэн ажил болгон нь хүүхдэд “том” санагддаг. Тиймээс магтаал бас урмаар шагнуулахыг хүсдэг.

Эд, материалаар биш магтаал, урмын үгээр шагнах нь урт удаан настайгаар хүүхдийн сэтгэлд үлддэг.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here