Нүүр хуудас Танд тустай ЖОР: Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?

ЖОР: Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?

237
0
ЖОР: Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?
ЖОР: Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?
ЖОР: Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?
Төрсөн өдөр, шинэ байрны найр, хүүхдийн даахь үргээх ёслол зэрэг гэртээ зочид урьж цайлах үеэр эзэгтэй нар бид ямар хоол унд бэлтгэх тал дээр тархиа гашилгадаг шүү дээ. Энгийн нийтлэг буюу баяр болгоноор айл бүрийн ширээн дээр тавигддаг хоол хүнснээс аль болох татгалзаж, шинэ соргог ямар хоол зууш байж болох вэ? гэсэн эрэлд гарцгаадаг. Баярын ширээ ямар харагдах, ямар хоолоор дүүрэн байх нь шууд тухайн айлын эзэгтэйг хоол ундандаа хэр гэдгийг нь дүгнэж ч болох. Тэгвэл гэртээ зочид уриад ямар хоол хийх вэ хэмээн бодлогошрон суугаа эзэгтэй танд дараах хоёр зуушийг санал болгож байна. Ялангуяа, олон хүн урьсан бол илүү тохиромжтой, хүртээмжтэй, басхүү ширээг тань сайхан чимнэ гэдэгт бүү эргэлзээрэй
!

ОРЦ

4-5 ш бяслаг буюу сыр (ууттай, хавтгай)

4 х/х эрдэнэ шишийн гурил

4 х/х гурил

1 чимх хүнсний сода

¾ нунтаг улаан чинжүү

Талхны үйрмэг

Давс, шарах тос

ХИЙХ ДАРААЛАЛ

Нэг саванд эрдэнэ шишийн болон цагаан гурил, хүнсний сода, нунтаг улаан чинжүү, 2-3 х/х талхны үйрмэг зэргээ хийгээд холино.

sharjignuur byslag
Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?

Үүн дээрээ бага зэргийн ус хийгээд зуурах бөгөөд уг зуурмаг дээрээ сырээ хийгээд зуурч бэхжүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа 5 минут хэртэй амраана.

sharjignuur byslag
Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?

Зуурмагаа хэд хувааж, тус бүрийг нь урт нарийн болгох бөгөөд үүнийгээ 3-4 см хэртэй хэрчинэ.

sharjignuur byslag
Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?

Эдгээр сырэн зуурмагуудаа талхны үйрмэгт сайтар өнхрүүлж, бүх талыг нь бүрнэ.

sharjignuur byslag
Шаржигнуурт баяслаг хэрхэн хийх вэ?

Урьдчилан тосоо халаах бөгөөд халсан хойно нь талхны үйрмэгт бүрсэн зуурмагуудаа хийн шарна. Шаргалттал нь шарсны дараа тосноос шүүн гаргана.

 

Шүүн гаргасан шаржигнуурт бяслагаа сальфетка дээр бүгдийг нь тавьж, тосыг нь сайн шүүнэ. Ингээд бэлэн болсон шаржигнуурт бяслагаа кетчуп, өөр элдэв амтлагчаар хачирлан зооглоно.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here