Нүүр хуудас Танд тустай Дэлхийд ууган дархан цаазат БОГД ХАН УУЛ 

Дэлхийд ууган дархан цаазат БОГД ХАН УУЛ 

19
0
bogd-khan-uul-01
Дэлхийд ууган дархан цаазат БОГД ХАН УУЛ 

Монгол хүн бүрийн бахархлын нэг нь нийслэл хотын маань өмнө сүндэрлэх Богд хан уул яах аргагүй мөн билээ. Хүүхдэдээ багаас нь энэ хайрханыхаа талаар ярьж өгч байгаасай гэсэн үүднээс товч мэдээлэл хүргэж байна.

Богд хан уул нь манай орны төдийгүй дэлхийн ууган дархан цаазтай газар бөгөөд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн боловч 1778 оноос албан ёсоор дархалсан түүхтэй.

Энэ уул манай нийслэл орчмын таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд юм.

Богд хан ууланд амьдардаг жигүүртэн шувууд, хөхтөн амьтад олон зүйл бүртгэгджээ. Уулын нийт талбайн 55,8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгөөс бүрдсэн ой мод бүрхдэг. Байгалийн үзэмжээс гадна бичигт, зурагт хад цохио, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олон бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here