Нүүр хуудас Танд тустай Валентины өдрөөр БЭЛГЭВЧ эрэлттэй болдог

Валентины өдрөөр БЭЛГЭВЧ эрэлттэй болдог

10
0
Гэгээн хайрын баярын өдөр тохиож байна /2019-02-14/

           Өнөөдөр /2019-02-14/ Гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрөөр хамгаас хайртай хүндээ сэтгэлээ илчилж, хором мөчийг хамтдаа өнгөрүүлдэг уламж хосуудад маань тогтжээ.

Энэ өдрөөр Дэлхий даяар 2 тэрбум гаруй валентины ил захидал, хэдэн тонн шоколад, мөн 300 сая орчим улаан сарнай зарагддаг гэсэн тоон баримт байдаг байна.

Хайрын баяраар Дэлхийн улс орнууд ямар бэлэг хамгийн эрэлттэй, хэрхэн баярладаг талаарх бяцхан судалгаа, тоо баримтаас хүргэж байна.

-Баярын ил захидал хамгийн ихээр авдаг хүмүүс нь багш нар байдаг гэнэ. Тэдний араас өсвөр насныхан, ээжүүд, хүүхдүүд мөн эхнэрүүд ордог аж. Ихэвчлэн 6-10 насны хүүхдүүд Валентины ил захидал бэлэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

-Америкт хийсэн судалгаагаар жил бүр Валентины баярын өмнөхөн чихэр, шоколадны үнэ 511% өсдөг гэнэ. Харин шоколад чихрээс олсон орлого 1011 тэрбум ам.доллар хүрдэг.

-Харин Британийн судлаачдын мэдээлснээр, эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд хайртай хүндээ өгөх бэлэг авахдаа ихээхэн гар татдаг гэнэ. Дундаж англи эр 130 орчим фунтын бэлэг авдаг бол англи бүсгүй үүнээс хоёр дахин бага мөнгө зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Англичууд мөн энэ өдрөөр зөвхөн гэрийн тэжээмэл амьтаддаа ч бэлэг өгдөг гэнэ

-Италийн шуудангийн албаны мэдээлснээр, Шекспирийн “Ромео, Жульетта”ийн амьдарч байсан гэх Веронад, жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдөр Жульеттад хаягласан мянга гаруй хайрын захидал ирдэг гэнэ.

-Энэ өдөр бэлгэвч хамгийн ихээр борлуулагддаг гэнэ. Нэгэн компанийн хийсэн судалгаагаар Валентины өдрөөр энэ бүтээгдэхүүний эрэлт 25% өсдөг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here