Нүүр хуудас Танд тустай Бизнес эрхлэхэд ЭЭЛТЭЙ орнуудын жагсаалт…

Бизнес эрхлэхэд ЭЭЛТЭЙ орнуудын жагсаалт…

34
0
Бизнес эрхлэхэд ЭЭЛТЭЙ орнуудын жагсаалтаас хүргэж байна

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хилийн чандыг зорих хүмүүс нь өөрсдийн санхүүжилтыг хаана хийхээ сайтар нухацтай бодож үздэг.

Тэгвэл тэдний сонголтыг илүү мэдээлэлд суурилсан, дата анализ хийсэн байдлаар сайжруулахад Forbes Insights өөрийн хувь нэмрийг оруулж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтанд таатай ханддаг, хувийн хэвшлийнхнийг хамгаалж чаддаг, тэдний эрх ашгийн төлөө зогсдог, бизнес хийхэд таатай орнуудын жагсаалтыг хүлээн авна уу.

нэгт, Сингапур

Singa
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Сингапур улс багтлаа

Энэ улсын эдийн засгийн хөгжил нь гадны хөрөнгө оруулалттай шууд салшгүй холбоотой. Сингапурчууд хэт үндсэрхэг байдал гаргаж, хий хоосон гараа хумхиад суудаггүй, харин ч эсрэгээр гадны хөрөнгө оруулалтанд таатай ханддаг. 1963 онд дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгт тооцогдож байсан Сингапур өдгөө хамгийн баян чинээлэг улс болж хувираад байна. Түүнчлэн Сингапур нь экспатууд буюу гадныханд хамгийн таатай улсад тооцогддог. Нийт хүн амынх нь 40 хувь гадны гарал үүсэлтэй гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг.

хоёрт, Швейцарь

switzerland
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Щвейцарь улс багтлаа

Далайд гарцгүй, уулархаг бүс нутагт оршдог Швейцарь нь сайхан байгальтай гэхээс өөр байгалийн баялаг багатай улсад тооцогддог. Тэр ч үүднээс улс орноо олон улсын бизнесийн таатай бүс болгон хөгжүүлэхэд анхаарсан нь үр дүнгээ өгчээ. Ажилчдын ур чадварыг импортлоход Швейцарь улс хамгийн ихээр анхаардаг. Ажлаа л сайн хийж чадаж байвал тэр хүн аль улсын иргэн, гарал үүсэлтэй байх нь огтхон ч хамаагүй. Улс төрийн бодлогын хувьд 26 кантоноос бүрдсэн холбооны засгийн газар нь сайн эдийн засгийн менежмент, тогтвортой байдалд голчлон анхаардаг.

гуравт, Нидерланд

niderlands
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Нидерланд улс багтлаа

Энэ улс нь эдийн засгийн нээлттэй бодлогыг баримталж ирсэн уламжлалтайг түүх харуулдаг. 17 дугаар зуунаас эхлэн гадны улс орнуудтай худалдааг өргөн хүрээнд хийхийг эрмэлзэж ирсэн бөгөөд Голландчууд гадны иргэд, гадны компаниуд бизнес эрхлэгчдэд найртай ханддагаараа алдартай. Өнөөдөр Нидерландын нийт хүн амын 90 хувь нь англи хэлээр эх хэл шигээ ярьдаг. Татварын бодлого нь маш таатай учраас гадны бизнес эрхлэгчид энэ улсад компани, өмчөө бүртгүүлснийхээ дараа, тэндээсээ хилийн чанд руу хөрөнгө оруулалт хийдэг.

дөрөвт, АНУ

USA
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт АНУ улс багтлаа

АНУ нь дэлхийн хамгийн том эдийн засагтайн зэрэгцээ, гадны шууд хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээрээ 2 дугаарт бичигддэг бөгөөд гадны бизнес эрхлэгчдийг соронз мэт татдаг хэвээр. АНУ-ын эдийн засгийн өсөлт хөгжилтөнд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь мэдээж цагаачилж, дүрвэн очсон иргэд.

тавт, Хонконг

Hong Kong
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Хонг-Конг улс багтлаа

Дэлхийд гадны шууд хөрөнгө оруулалт татаж буй хэмжээгээрээ Хонконг 2 дугаарт эрэмбэлэгдэж байна. Хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргаж, бүс нутгийн зах зээлд томоохон тоглогч болох гэсэн гадны компаниудын хувьд Хонконг диваажин л гэсэн үг. Хонконгт бизнес хийх гэсэн хүмүүсийн санааг хамгийн ихээр зовоодог зүйл бол маш өндөр амьжиргааны өртөг зардал юм.

зургаад, Герман

Germany
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Герман улс багтлаа

1989 онд Берлиний ханыг нурааж, 2000-аад оны эхээр эдийн засгийн гүн хямралыг даван туулсан Герман улс өнөөдөр нийгмийн бүтцийн хувьд хамгийн төрөлжсөн, таатай орнуудын нэг болж чаджээ. Герман улс хаалттай байдлыг халж, нийгмийн харилцаа нь илүү төрөлжсөн, чөлөөтэй нээлттэй болсон нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэсэн нь дамжиггүй. Нийслэл Берлин хот болон бусад хотууд нь амьдрахад таатай байдлаараа дэлхийд дээгүүрт жагсаж байна. Берлин хотын нийт нутаг дэвсгэрийн тал нь тэр чигтээ парк, ой мод, гол мөрөн, нуур байдаг. Хотоо тэр чигт нь хөндлөн гулд зам тавих гээд байдаг хүмүүс үүнд анхаарна бизээ. Аж үйлдвэрийн хүчирхэг сүлжээ, стратегийн чухал байрлал, маш өндөр ур чадвартай ажиллах хүчин зэрэг нь Герман улсын давуу тал.

долоод, Канад

Canada
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Канад улс багтлаа

Аж үйлдвэржсэн орнууд илүү үндсэрхэг байр суурийг баримталж байхад, Канад улс нээлттэй байдал, либерал ардчилсан үзэлд үнэнч хэвээр үлдсэн. Энэ улс руу өнөөдөр ажлын өндөр ур чадвартай, мэдлэг боловсрол сайтай гадны иргэд цагаачлан очсоор л байна. Нийт хүн амынх нь 4-ний 1 нь хилийн чандад төрсөн бөгөөд Торонто, Ванкувэр зэрэг томоохон хотууд нь Нью-Йорк, Лондонтой хөгжлөөрөө зэрэгцэж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татдаг зүйл нь амьжиргааны өртөг зардал харьцангуй бага, ажиллах хүчин нь чадварлаг байдагт оршино. Бизнес эрхлэгчдэд тавигддаг татварын хэмжээгээр Их Долоон орныхоо хамгийн багад тооцогддог.

наймд, Их Британи

Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Их британи улс багтлаа

Хэдийгээр нэгэн цагт дэлхийн хэмжээний эзэнт гүрэн гэгдэж, Лондон хот Европын санхүү эдийн засгийн төв байсан хэдий ч, Их Британи улс энэ жагсаалтанд доогуур бичигдлээ. Экспатуудын дунд явуулсан судалгаа болон эдийн засгийн өрсөлдөх чадвар нь буурч байгаа тул ийнхүү наймд эрэмбэлэгджээ. Европын Холбооноос гарсан шийдвэртээ хатуу зогсож буй Их Британий хувьд нэг таатай өөрчлөлт байгаа нь Лондоны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлага юм. Тухайлбал уг зах зээл сүүлийн жилүүдэд мэдэгцэхүйц суларч, хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй хямд зардалтайд тооцогдож эхэлж буй явдал.

ёсд, Ирланд

Ireland
Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалт Ирланд улс багтлаа

Европын Холбоонд нэгдсэн цагаас хойш Ирланд нь гадны хөрөнгө оруулалт татах тал дээр хамгийн амжилттай ажиллаж байгаа улс билээ. Компаниудад тавигдах орлогын албан татварын хэмжээгээр Европт хамгийн багад тооцогдож байна. Тэр дундаа судалгаа шинжилгээ, үйлчилгээний салбарт гадны хөрөнгө оруулалтыг маш ихээр татаж байгаа юм.

аравт, Хятад

БНХАУ нь гадны иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд бизнес хийх, амьдрахад бэрхшээлтэй боловч маш сонирхолтой таатай оронд тооцогдож байна. Хятад улс нь гадаад хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэмжээгээрээ дэлхийд 4 дүгээр бичигдсэн. Гэхдээ улс төрийн бодлогын хувьд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүчирхэг байр сууриа хадгалсан хэвээр, гадаад арилжааны чанд хяналттай байдлаа үргэлжлүүлж байгаа юм. Хилийн чандын хөрөнгө оруулагчдын хувьд оюуны өмчийн эрхээ Хятад талын бизнесийн түншүүдтэйгээ заавал хамтран эзэмших, хуваалцах ёстой байдаг. Тэр ч үүднээс хөрөнгө оруулагчид та бүхэн Хятад улсад санхүүжилт хийхийн өмнө урт хугацааны бодлогоо тунгаах шаардлагатай. Хятадаас илүүтэйгээр Хонконгт хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх нь аюулгүй бизээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here