Нүүр хуудас Танд тустай Амттай чихэр эрүүл мэндийн ДАЙСАН ШҮҮ!

Амттай чихэр эрүүл мэндийн ДАЙСАН ШҮҮ!

356
0
Амттай чихэр эрүүл мэндийн ДАЙСАН ШҮҮ!
Амттай чихэр эрүүл мэндийн ДАЙСАН ШҮҮ!

Амттай чихэр эрүүл мэндийн ДАЙСАН ШҮҮ!
Амттан шимттэнд дурладаггүй хүүхэд багачууд, бүр томчууд ч бараг байхгүй л болов уу. Амттангүйгээр амьдралын сайхныг төсөөлөхөд ч бэрх. Гэвч үүнд хүнд хэрэгцээтэй зүйл бий болов уу? Идэхийнхээ өмнө энэ тухай бодож үзэв үү? Жаахан биеэ өвтгөхийг, тэр дундаа шүдний аймшигтай өвчнийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол амттан шимттэнийхээ хэрэглээг багасгахыг зөвлөе. Тиймээс энэ удаа хүний биед хамгийн их хор хөнөөлтэй амттаныг нэрлэж байна. Эцэг, эхчүүддээ гэж сануулахад дараах чихэр, шоколадыг хүүхэддээ авч өгдөг бол одооноос зогсоохыг зөвлөе.

Чихрэн бүрхүүлтэй резинэн чихэр

Байгалийн хүнснээс гаргаж авсан будаг тэжээллэг, хүний эрүүл мэндэд тустай. Гэвч чиний амтархан идэх дуртай гадуураа чихрэн бүрхүүлтэй резинэн чихрийн орцонд харамсалтай нь энэхүү тэжээлэг будаг ордоггүй байх нь ээ. Өөрөөр хэлбэл, жинхэнэ байгалийн хүнснээс гаргаж авсан будаг биш, химийн аргаар гаргаж авсан өнгө, жимсний амт оруулагч ашиглан хийдэг ажээ. Байгалийн бус аргаар гаргаж авсан будаг, амт оруулагч ямар хортой вэ гэж гайхшран суугаа бол чиний шүднээс эхлээд бүх л биед чинь өвчин үүсэх гол шалтгаан болно. Тиймээс аль болох энэ төрлийн чихрээс татгалзаж чадвал эрүүл мэндээ хамгаалж байгаагийн нэгэн илрэл шүү.

chihren bvrhvvltei
Чихрэн бүрхүүлтэй резинэн чихэр

Резинэн чихэр

Энэ төрлийн чихрэнд байгалийн бус өнгө, амт оруулагчаас гадна маш их хэмжээний элсэн чихэр агуулагддаг байна. Элсэн чихрээр бүтсэн наалдамхай чихэр ч гэж ойлгож болох. Энэ чихрэнд дургүй хүүхэд багачууд, бүр том хүн ч үгүй биз ээ. Хэн бүхний дурлах энэхүү чихрийг байнга идвэл шүдний хамгийн том дайснаас гадна яс сийрэгжилт үүсэх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тиймээс хар багаасаа үе мөч өвдөж, хэдэн шүднүүдээ хорхойнд “идүүлмээргүй” байгаа бол найз минь энэ төрлийн чихрээс аль болох татгалзах хэрэгтэй болж дээ.

rezinen chiher
Резинэн чихэр

BUTTER FINGER буюу Шоколадтай өрмөнцөр

Энэ төрлийн шоколадуудын гол найрлага бол элсэн чихэр болон транс фэт буюу ханасан өөх тос. Хүний биед ямар ч ашиг тус байхгүй, харин ч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ханасан өөх тостой хүнсийг хэрэглээнээс хасъя гэсэн уриалга яваад байгаа шүү дээ. Тэгвэл 4-хөн гр ханасан өөх тосонд 100 калори агуулагддаг, энэ нь биед ороод цааш задрахгүй хуримтлагдана гээд бодоод үз дээ. Их хэмжээний элсэн чихэр нь наанадаж шүдийг гэмтээж, ханасан өөх тос нь бүх л биеийг өвчлүүлдэг байх нь. Тиймээс Nestle компанид ханасан өөх тос болоод байгалийн бус амт, өнгө оруулагчийг бүтээгдэхүүнүүддээ огт хэрэглэхгүй байхыг зохих газраас нь сануулга өгчээ.

butter finger
BUTTER FINGER буюу Шоколадтай өрмөнцөр
Урт резинэн чихэр

Энэхүү чихрийг өөх тос, чихэр багатай гэж сурталчилж, мэдэхгүй нэгний тархийг угаадаг. Үнэн хэрэгтээ энэ чихэр бол бүхэлдээ элсэн чихэр. Үүн дээр илүү сонирхолтой болгохын тулд, бусад резинэн чихрээс ялгаруулахын тулд байгалийн бус гаралтай өнгө, амт оруулагчаас гадна нэмэлт бодисууд ч хийдэг байна. Нэг ширхэг урт чихрэнд гэхэд л 5 гр элсэн чихэр ордог гэхээр шүд болоод ясанд ямар халгаатайг ойлгож болох. Тэгэхээр дахиж энэ чихрийг идэх хүсэл төрж байна уу?

BABY RUTH, SNICKERS  буюу нэг төрлийн шоколадтай өрмөнцөр

Самрыг гаднаас нь шоколадаар бүрсэн энэхүү амттаны №1 орц бол элсэн чихэр. Нэмэлт амт оруулах гэж байгалийн бус гаралтай бодисууд ч ихээр агуулсан энэхүү шоколаднаас аль болох татгалзаарай, найз минь.

baby ruth
BABY RUTH, SNICKERS  буюу нэг төрлийн шоколадтай өрмөнцөр

M&MS

Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон энэхүү амттанаас татгалзах хүн ховор байх. Өнгө өнгийн жижиг шоколадууд амтлан идэх тэр мөч ч үнэхээр янзтай. Гэтэл энэ олон өнгийг байгалийн бус аргаар гарган авсан өнгө оруулагчаар бүрж, бүр генийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд үүнд ихээр агуулагддаг юм байна шүү. Тэгэхээр энэ олон жижиг шоколадууд чиний биед маш хортой муу гэсэн үг. Огт хэрэглэхгүй байж чадахгүй гэж байвал хэрэглээгээ багасгахад л маш үр дүнг авчирна шүү.

M&MS
M&MS

TWIX

Миний идэх дуртай амттануудын нэг. Гэтэл элсэн чихрийн агууламж хэтэрхий ихээс гадна хиймлээр гаргаж авсан амт оруулагч, эрдэнэ шишийн сироп болон шар буурцгийн лецитин бодис агуулагддаг байна.

TWIX
TWIX

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here