Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Өндөгний царцаамаг хийж үзээрэй

АМТАТ ЖОР: Өндөгний царцаамаг хийж үзээрэй

60
0
ondognii-tsartsaamag
Өндөгний царцаамаг хийж үзээрэй

   Бяцхан хүүхдийнхээ хоолны жорыг өөрчлөх хүсэлтэй завгүй ээжүүд их л биз дээ. Илчлэг, шим тэжээлээр арвин өндөгний царцаамаг хийх хялбархан жороос хүргэж байна.   

ОРЦ:

  • лаазалсан вандуй-200гр
  • төмс (чанасан)-350гр
  • лууван(чанасан)-1ш
  • алим-100гр
  • хиам-200гр
  • өндөг-5ш
  • давс
  • хар перц

Сүмсэнд:

  • майонез-6а/х
  • цөцгий-3а/х
  • гич-1а/х
  • тахианы шөл-200гр
  • желатин-20гр

Хийх арга:

Бүх орцуудаа шоо дөрвөлжин хэрчинэ.Өндгөө чанаад хальслаад арилгана.Тахианы яс чанасан бэлэн шөлөндөө желатинаа уусгана.Желатин ууссаны дараа гич,майонез,цөцгий зэргээ нэмж сүмсээ бэлдэнэ.

Төмс,лууван,хиам,ногоон сонгино,вандуй зэргээ нэг саванд хийж дээр нь сүмсээ нэмээд давс хар перец зэргээ хийгээд базна. Амсаж үзэж байгаад амтлагчуудаа нэмж болно.

Дөрвөлжин савандаа хүнсний скоч дэвсээд ногооны холимгоосоо багаар тасалж авч дэвсээд дээр нь арилгасан өндөгнүүдээ өрөөд тавина. Тэгээд ахиад дээр нь үлдсэн холимгоо тавиад тэгшлээд хөргөгчид хонуулж биежүүлнэ.

Маргааш нь хэвээсээ скочоос нь татаж эвтэйхэн сугалж салгаад иртэй хутгаар нарийн хэрчинэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here