Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Өглөөний цайндаа ногоотой шарсан өндөг

АМТАТ ЖОР: Өглөөний цайндаа ногоотой шарсан өндөг

198
0
nogootoi-sharsan-ondog
Өглөөний цайндаа ногоотой шарсан өндөг
~АМТАТ ЖОР: Өглөөний цайндаа ногоотой шарсан өндөг~

Олон төрлийн амин дэмээр баялаг ногоонуудаас бүрдсэн өег тэжээллэг өглөө, үдийн цай бэлтгэх нэгэн амттай жорыг хүргэж байна. Өөрийн хүссэнээр баяжуулан хачирлаж зооглоорой.

1. Сонгино, сармис, чинжүү, улаан лоолийг угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Ингээд хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаасны дараа эхлээд сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн чинжүүг хийж зөөлрүүлэн хуурна. Үүний дараа сармисыг хийж зөөлөн гал үргэлжлүүлэн хуурна.

2. Ингээд жижиглэн хэрчиж нухшилсан улаан лоолийг хийж хутгаад давс, перц, улаан чинжүү, гоньд болон өөрийн дуртай бусад амтлагчаар амтлана.

3. Буцлаж эхлэмэгц өндгийг хагалаж хийгээд зөөлөн гал дээр тааруулаад савыг таглаарай. Зөөлөн гал дээр 5-7 минут жигнэх маягаар болгоно.

4. Өндөг хагас болсон байх болно. Өндөгний дээрээс давс, перц болон бусад амтлагчаар амтлана.

5. Ингээд галаас гаргана. Жижиглэн хэрчсэн яншуй, эсвэл ногоон сонгино зэргээр амтлаад л идэхэд бэлэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here