Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Хүүхдийн будаагаар ЗУТАН ШӨЛ хэрхэн хийх вэ? 

АМТАТ ЖОР: Хүүхдийн будаагаар ЗУТАН ШӨЛ хэрхэн хийх вэ? 

29
0
kashaar-hiisen-zutan-shol-01
Хүүхдийн будаагаар ЗУТАН ШӨЛ хэрхэн хийх вэ? 

Бяцхан хүүхдүүдийн хувьд эрүүл, чийрэг байх үндэс нь амин дэмээр баялаг хоол хүнс, зөв дадал байдаг. Агаарын бохирдол ихтэй, хүйтэн байгаа энэ цаг мөчид  элдэв, амтлагч хольцгүй нэгдүгээр хоолоор эрүүл мэндээ тэтгээрэй. Ингээд гэрийн эзэгтэй танд будаатай зутан шөл хийх жороос хүргэж байна. 

ОРЦ:

  • Мах – 50гр
  • Брокколи – 20гр
  • Лууван – 15гр
  • Хүүхдийн будаа – 25гр
  • Сонгино – 5гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Хүүхдийн будаа нь 13 янзын чухал хэрэгцээт аминдэм, кальци, төмөр, иодыг өөртөө агуулсан байдаг. Мөн биологийн сүүний уураг, шингэц сайтай ургамлын тосыг агуулдаг.

Брокколли нь уураг, аскорбины хүчил, каротин, Е аминдэм түүнчлэн фолийн хүчил, В, РР бүлгийн аминдэм агуулдаг. Энэ байцаанд кальци, магни, хром, төмөр, фосфор, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг. Брокколинд харшил, үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол байдаг.

Брокколли нь: 

  • Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
  • Нүдний хараанд сайн.
  • Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
  • Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
  • Цусны даралтыг тогтворжуулна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here