Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Хонины махаар КЕБАБ бэлтгэх жор

АМТАТ ЖОР: Хонины махаар КЕБАБ бэлтгэх жор

18
0
kebab
Хонины махан КЕБАБ хэрхэн хийх вэ?

Хүйтний улирал эхэлж хүн бүр эрүүл зөв хоол, эрдэс баялагтай хоол тэжээлээр дархлаагаа дэмжих нь зүйтэй. Иймээс хайртай гэр бүлийн гишүүддээ хонины махаар хэрхэн амтлаг, тэжээллэг КЕБАБ бэлтгэх хоолны жороос хүргэж байна. 

Порц: 2 хүн
Илчлэг: Ойрцоогоор 700 калори

ОРЦ:

3 хумс саримс
1 ш нимбэг
1 ш жижиг өргөст хэмх
½ тослог багатай тараг
1 навч гоньд
1 ш сонгино
4 ш модон савх
300 гр хонины машиндсан мах
1 багц бууцай
¼ аяга хатсан талх
1 см хэртэй цагаан гаа
400 гр шар вандуй
1 х/х халуун ногооны нунтаг амтлагч

ХИЙХ АРГА
1. Ногоонуудаа хальслан угааж цэвэрлэнэ. Нимбэгнээс бусад ногоонуудаа ижил хэмжээтэй жижиглэн хэрчинэ. Харин нимбэгээ 4-5 хэрчим болгон хуваана.

2. Соусаа бэлтгэхдээ: Жижиг саванд тараг, хэрчиж бэлтгэсэн өргөст хэмх, тал бууцай, тал гоньд, 2 хэрчим нимбэгний шүүс болон чимх саримс зэргийг хийгээд хооронд нь сайтар хольж хутгана. Дээр нь бага зэргийн давс, хар перец хийн амраана.

3. Томхон саванд машиндсан махаа хийгээд дээр нь талхны үйрмэг, чимх саримс, гоньд, бууцай, сонгино, мөн давс, хар перец зэргээ хийгээд сайтар холино. Ингээд амталсан махаа 4 хуваана. Нэг хэсгийг нь хавтгайлж, голд нь модон савхаа зоож, кебабаа бэлтгэнэ.

4. Хайруулын тавгандаа 2 ц/х тос хийгээд халаана. Халсан тосондоо кебаб тавиад нэг талыг нь 3-5 минут хэртэй шаргалттал нь шарна. Шарсан кебабаа болсны дараа дулаан газар хэсэг байлгана.

5. Хайруулын тавгандаа багахан тос хийгээд дээр нь цагаан гаа, халуун ногоотой амтлагч, сонгино, саримс зэргээ хийгээд 1-2 минут хэртэй хуурна.

6. Хуурч байгаа ногоон дээрээ шош болон ¼ аяга ус хийнэ. Ингээд 2-3 минут хэртэй шошоо зөөлөртөл хуурна. Шошоо гал дээрээс аваад дээр нь хоёр хэрчим нимбэгний шүүс болон давс, перец хийн амтална. Ингээд таваглахдаа амталсан шошоо эхлээд тавиад дээр нь нэг кебабаа тавина. Дээр нь соусаа асгаж амтлаад л хоол бэлэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here