Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Утсан яргай загас, бууцай, сүүн кремэн сүмстэй шпагетти

АМТАТ ЖОР: Утсан яргай загас, бууцай, сүүн кремэн сүмстэй шпагетти

10
0
spaghetti-amtat-jor
Утсан яргай загас, бууцай, сүүн кремэн сүмстэй шпагетти хийх жор

Хоолноос авах аз жаргалын амтыг үгээр илэрхийлж боломгүй мэт. Хайртай дотны хүмүүстээ амтат зоог бэлтгэх, амралтын өдрүүдээ аз жаргалтай, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. 

Орц (2 хүний порц)

  • 160 гр шпагетти
  • 1/2 сонгино
  • 50 гр бууцай
  • 100 гр утсан яргай загас
  • 120 мл сливки цөцгий
  • 1 том халбага кетчуп
  • 1 том халбага ургамлын тос
    Давс

Хийх арга: 

1. Сонгиноо маш нарийхан хэрчинэ. Бууцайгаа 5 см-ийн урттай хэрчинэ. Утсан яргай загасаа 2-3 см-ийн хэмжээтэй хэрчинэ.
2. 2 литр ус буцалган, 1 том халбага давс хийгээд, гоймонгоо чанаж, шошго дээрх минутаас нэг минут дутуу байхад гаргана.
3. Хайруулын тавгандаа тосоо халаан, зөөлөн гал дээр сонгиноо тунгалаг болтол нь зугуухан шарна. Бууцайгаа нэмж, зөөлөртөл нь хуураад цөцгийгөө нэмнэ.
4. Цөцгийгөө буцалгалгүйгээр зөөлөн гал дээр халаан, сонгино бууцайтайгаа сайтар хольсны дараагаар, кетчуп, утсан яргай загасаа нэмж хутгана. Мөн л буцалгалгүйгээр загасаа бага зэрэг бутраад иртэл нь халаана.
5. Гоймонгоо шүүн, хайруулын тавгандаа хийж сүмстэйгээ хольж хутгаад бэлэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here