Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Тос даасан УЛ БООВ хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Тос даасан УЛ БООВ хэрхэн хийх вэ?

109
0
Тос даасан УЛ БООВ хэрхэн хийх вэ?

Сар шинийн баяр хаяанд иржээ. Монголын уламжлалт баярын ширээний хүндэтгэлийн идээ нь ул боовоор зассан таваг байдаг.

Ихэнх хүмүүс худалдаанаас ул боов оо авчихдаг болсон ч гэрийн нөхцөл хэрхэн тослог, зөөлөн УЛ БООВ хийх аргаас хүргэж байна. Энэхүү жор  нь гадаадад суугаа Монголчуудад ч хэрэг болох биз ээ. 

Ул боовыг хийхэд гурилаа зөв сонгох хэрэгтэй. Мөн маш сайн нухах хэрэгтэй байдаг. Нягтартал нь. Эсвэл махны машинаар машиндаж болно. Гадаадад байгаа хүмүүс ялангуяа. Америк Канадад байгаа бол Солонгос гурил, эсвэл unbleached гурилаар хийж болно. Мөн шар тосоор хийнэ.

 14-16 ширхэг ул боов хийх орц:

  • 4 кг гурил
  • 1 литр 250 гр халуун бүлээн ус /хярмаар хийсэн ч болно/
  • 1 жижиг амны халбага давс
  • 700 гр элсэн чихэр /Монголд бол 550- 600 гр/
  • 750 гр шар тос /Монголд бол 500- 600 гр/ Гадаадад байгаа хүмүүс шар тос олдохгүй бол давсгүй масло хийж болно. Шар тос “Wal-Mart” Butter Ghee нэрээр байгаа.
  • шарах тос /Canola oil or Sunflower oil/

Хийх арга:

1. Халуун бүлээн усандаа шар тос, элсэн чихэр, давсаа хийж сайн хутгана. Элсэн чихрээ уустал нь. Гурилаа зуураад таглаж тавина. 20-30 минут амраана. Дунд нь нухаж өгөөрэй.

2. Одоо гурилаа хэдэн ул боов хийхээрээ тэнцүү хуваана. Тэгээд тус бүрийг нь гялгар уутанд хийж тавиад тарыг нь маш сайн нийлтэл нь нухна. Маш сайн нягтартал нь нухна шүү. Гурил маань гоё зөөлөн нягтарсан болно сайн нухаад ирэхээр. Гурилаа дутуу нухвал шарж байх үед цэврүүтнэ, хагарна. Эсвэл махны машинаар хоёр удаа машиндана.

3. Хийхдээ хоёр янзаар хийдэг. Зарим хүмүүс шарах шүүгээнд бэхжүүлэхгүйгээр шууд шардаг. Эхлээд бэхжүүлж байгаад шарах нь тустай.  Шарах шүүгээгээ 350F (180C) дээр халаана.

4. Тасалсан гурилаа хэвлээд /бэмбээдээд/ листэн дээрээ зайтай
тавьж жигнэнэ. Доод тавиур дээр 10 минут дээд тавиур дээрээ 15 минут жигнэнэ. Гаргаж ирээд шууд шарна.

5. Шарахдаа хавтгай тогоонд тосоо сайн халааж байгаад шараарай. Зөөлөн гал дээр гоё шаргал өнгөтэй болтол нь шараарай. Гаргаж ирээд тус тусад нь тавьж хөргөнө. Ингээд алтан шарга өнгө даасан, ул боов бэлэн боллоо.

Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here