Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Татсан гахайн махтай ороомог хэрхэн хийх вэ? 

АМТАТ ЖОР: Татсан гахайн махтай ороомог хэрхэн хийх вэ? 

12
0
gahain-mahan-oroomog
Татсан гахайн махтай ороомог хэрхэн хийх вэ? 

    Эзэгтэй та нэгэн хэвийн оройн зоог бэлтгэхээс залхаж байна уу? Эсвэл баяр ёслол, төрсөн өдрөөр ширээг тань чимэх онцгой хоол хэрэгтэй бол та энэ жорыг туршаад үзээрэй. Туршаад үзэхэд алдахааргүй амтат жор шүү.

ОРЦ:

  • гахайн мах
  • өндөг
  • давс
  • цөцгий
  • сонгино
  • хар перец

Хийх арга:

Хоолныхоо орцуудыг бэлтгэнэ. Гахайн махаа машиндах юм уу жижиглэн хэрчиж бэлтгэнэ. Тахиан тунгалаг шөл байхгүй бол халуун буцалсан ус байж болно. Саванд өндгөө хагалан хийж дээрээс нь 1 цайны халбага давс болон цөцгийгөө нэмж сайтар хутгана.

Ингээд сайтар хутгасан шарвингаа хайруулын тавгандаа 2 талаар нь шарна. Том 28см орчим тойрогтой хайруулын таваг байвал их зүгээр шүү. Ингээд бид татсан махаа ороох 7 шарвинтай боллоо.Сонгиноо жижиглэн хэрчээд махан дээрээ нэмнэ. Мөн үлдсэн 1 цайны халбага давс болон хар перецээ нэмээд сайтар холино. Махаа шарвингынхаа нэг талд чөмөг хэлбэрээр буюу урт шоо хэлбэртэй гонзгойлон тавина.

Ингээд махаа тавьсан талаасаа эхлэн орооно. Ингэхдээ 2 талынх нь үзүүрийн дотогш нь нугалж өгөөрэй.Ингээд тусгайлан бэлтгэсэн саванд(дөрвөлжин байвал сайн) ороомгоо хийнэ.Дээрээс нь тахианы тунгалаг шөл юм уу буцалсан халуун ус, 1цайны халбага давс болон 1 цайны халбага цөцгий нэмээд бага зэрэг хутгаж өгнө. Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээнд 200с хэмд ороомгоо тугалган цаасаар бүтээгээд15 минут жигнэнэ.

Тугалган цаасаар бүтээхгүй бол 10 минут хангалттай.Шарах шүүгээгээ унтраагаад ороомгоо гаргана. Дээрээс нь бяслагаа үрээд цацаж өгнө. ингээд халуун шарах шүүгээнд бяслагаа хайлтал 5 минут жигнэнэ.Амтат ороомог маань бэлэн боллоо.

Халуун дээр нь амтархан идээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here