Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Сармистай шарсан хулуу хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Сармистай шарсан хулуу хэрхэн хийх вэ?

14
0
sarmistai-sharsan-huluu
Сармистай шарсан хулуу хэрхэн хийх вэ?

Урин зуны нарлаг өдрүүд айлчлан ирж байна. Хайртай дотны хүмүүстээ амтат хоол бэлтгэх өгөөрэй. Амтат жор буланд “Сармистай шарсан хулуу ” хэрхэн бэлтгэх жороос хүргэж байна.  

Орц: /4 хүний порц/

  • 300 гр хулуу
  • 2 хумс сармис
  • 1 том халбага ургамлын тос
  • 1 том халбага цөцгийн тос
  • Бага зэрэг элсэн чихэр, давс, перц

Хийх заавар:

1. Хулууныхаа үрийг авч, 5-6 см-н хэмжээтэй хэсгүүдэд хуваагаад, халуунд тэсвэртэй тавганд хийн хүнсний уутаар бүрхээд, богино долгионы зууханд хийн 7-8 минут халаан зөөлрүүлнэ. Хэт зөөлөрчихвөл бутраад шарахад хэцүү болох учир, сүүлийн хэдэн минутад нь сайн харж болгоорой.
2. Зөөлөрсөн хулуугаа 1 см-н зузаантай хэрчинэ.Сармисаа хөндлөнгөөр нь нимгэн хэрчинэ.
3. Хайруулын тавгандаа ургамлын тос, цөцгийн тосоо халаан, зөөлөн гал дээр сармисаа хуурна. Сармисаа шаржигнасан хатуу болтол хуураад, гаргаж авна.
4. Хайруулын тавгандаа хулуугаа хийн дунд зэргийн гал дээр гадна талыг нь алтан шаргал өнгөтэй болтол шарж, элсэн чихэр, давс, перцээр амтална.
5. Хулуугаа гарган таваглаж, дээрээс нь хуурсан сармисаа тараан тавина.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here