Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Пүнтүүзтэй хуурга “жабче” хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Пүнтүүзтэй хуурга “жабче” хэрхэн хийх вэ?

0
АМТАТ ЖОР: Пүнтүүзтэй хуурга “жабче” хэрхэн хийх вэ?
АМТАТ ЖОР: Пүнтүүзтэй хуурга “жабче” хэрхэн хийх вэ?

Порц: 2хүн
Илчлэг: Ойролцоогоор 700 калори

Хэрэглэх материал:

  • 300 гр үхрийн гол мах
  • ½ цэцэгт байцаа
  • 3 ш ногоон сонгино
  • 2 хумс саримс
  • 2 ц/х гүнжидийн тос
  • 2 ц/х бор сахар
  • 1 см хэртэй цагаан гаа
  • 1 ш лууван
  • 1 ц/х гочугару (солонгос нунтаг халуун ногоо)
  • 200 гр нарийн пүнтүүз
  • 1 х/х цагаан гүнжидийн үр
  • 2 х/х сой соус

Хийх арга:

1. Ногоонуудаа угааж цэвэрлээд хэрчиж бэлтгэнэ. Ингэхдээ луувангаа нарийн урт, цэцэгт байцаагаа томдуу, харин саримс, цагаан гаа, ногоон сонгино зэргээ жижиглэн хэрчинэ. Махаа томдуу, хавтгай хэрчинэ. Ингээд хэрчиж бэлтгэсэн махаа жижиг саванд хийгээд бор сахар, гүнжидийн тос болон гочугару амтлагчаа хийгээд хооронд нь сайтар холино.

Пүнтүүзтэй хуурга

2. Саванд ус хийгээд бага зэргийн давс хийгээд буцалгана. Буцалсаны дараа пүнтүүзээ хийгээд 6-8 минут хэртэй чанаж болгоно. Зөөлөрч болсон пүнтүүзээ хүйтэн усанд нэг минут хэртэй сойгоод сайтар усыг нь шүүнэ.

3. Хайруулын тавгандаа гүнжидийн үрээ хийгээд дунд зэргийн гал дээр 2-3 минут хуурна. Энэ үед гүнжидийн үр нь шаргалтах ёстой бөгөөд шаргалтаад ирэхээр нь гал дээрээс аваад нэг аяганд хийн хөргөнө.

4. Хайруулын тавгаа гал дээрээ сайтар халаана. Халсан хайруулын тавгандаа амталж бэлтгэсэн махаа хийн 2-3 минут хэртэй хуурна. Хуурах үедээ бага зэргийн давс нэмж хийнэ. Хуурсан махаа болсны дараа өөр саванд хийнэ.

5. Хайруулын тавгандаа 2 ц/х ургамлын тос хийгээд халаана. Тос халсаны дараа лууван, цэцэгт байцаа болон бага зэргийн давс хийгээд 2-4 минут хэртэй хуурна. Хэрвээ ногоонууд нь тосгүй байвал бага зэргийн тос нэмж хийж болно. Ногоонууд болоод ирэхээр нь саримс, цагаан гаа болон ногоон сонгины талыг нь хийгээд минут хэртэй хуурна.

6. Хуурч байгаа ногоонууд дээрээ пүнтүүз болон махаа хийгээд хооронд нь сайтар хольж хутгана. Амсаж үзээд өөрийн мэдрэмжиндээ тааруулан бага зэргийн гүнжидийн тос нэмж хийж болно. Нэг минут хэртэй хуураад гал дээрээс хоолооо аваад хоёр тавганд таваглана. Ингээд жабче бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here