Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Гэртээ халуун ногоотой KFC, амтат салат хийцгээе

АМТАТ ЖОР: Гэртээ халуун ногоотой KFC, амтат салат хийцгээе

54
0
haluun-nogootoi-amtat-tahia-hoolnii-jor-03
Гэртээ халуун ногоотой KFC, амтат салат хэрхэн хийх вэ?

      Гэрийн эзэгтэй нар “KFC” идэх хүүхдүүдийнхээ гуйлтад дарагдан хордчихвий гэсэн айдастай сууна уу. Тэгвэл танд гэрийн нөхцөлд час хийсэн халуун ногоотой тахиа, бэлэн гоймонгийн салат бэлтгэх жороос хүргэж байна. 

Амтлагч бэлдэх: 

Самяанг халуун ногоотой гоймонгийн амтлагч 2 ш /учир нь энэ гоймонгийн амтлагч нь тахианы амттай халуун ногооны агууламж нь өндөр маш амтай тул хамгийн тохиромжтой.

Самяанг халуун ногоотой гоймонгийн амтлагч 2 ш

  • Давс- тал халбага
  • Нунтаг сармис- 2 халбага
  • Хатаасан орегано- тал халбага
  • Нунтаг хар перец- тал халбага
  • Нунтаг гич- 1 халбага
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбаг

Тахиа бэлдэх: 

  • Тахианы мах- (10-12 хэсэг)
  • Сүү- 1 аяга
  • Гурил- 1 аяга
  • Ургамлын тос- 1 халбага

Хийх арга: 

Бүх амтлагчаа гурилдаа хийж хутгана. Дараа нь 100 gr сүү болон 2 өндөг гоймонгийн амтлагчаа хольж хутган зуурмаг бэлдэнэ халуун ногоо ихтэй амтлагч сонгохгүй бол шаралтын явцад халуун ногооны хэмжээ 3 дахин багасдаг шүү тахианы махаа зуурмагтаа сайн дүрээд амтлагчтай гурилдаа хийж, ард, урд талаар нь өнхрүүлнэ энэ үйлдлээ 2-3 удаа давтаж хийнэ

Урьдчилж халаасан тосондоо нэг талаас нь 5-7 минут шараад, нөгөө тал руу нь эргүүлээд дахин 5-7минут шарна энэ маягаараа зөөлөн галаар шарах хэрэгтэй учир нь гал нь эхэдвэл гадна тал нь түлэгдэж дотор тал нь дутуу болно битүү тагтай саванд шарвал дотор тал нь хурдан болно. шарах явцад тосоо уудаг тул үнэр амтгүй сайн тос сонгох хэрэгтэй (Олейна)

Салатны орц:

  • Гоймон 2 ш
  • Туна загас 1ш (тостой)
  • Өгөрций 300гр
  • Чинжүү 300гр
  • Үрлэн помдиор 200гр
  • Саладны навч 100гр
  • Лимон-1ш
  • Гич

Хийх арга: 

500мл орчим усыг буцалгана.Ус буцалсны дараа гоймонг хийж 05 минут буцалгаж зөөллөнө. Үүнээс их хугацаанд буцалгавал гоймон хэтэрхий зөөлөрч нялцгай болдог

Гоймонг халуун уснаас шүүж авмагцаа хүйтэн усаар сайтар сойж шүүгээрэй. Ингээд хүйтэн уснаас гоймонг усгүй болтол сайтар шүүж аваад битүү саванд хийж 1 цаг орчим хөргөгчинд хөргөнө.

Өргөст хэмх,, чинжүүг хэрчинэ. Ингэхдээ та өөрийн сонирхлоор өргөн, нарийн, жижиг гэх мэт хэрчээрэй. Чинжүүний өнгө бүрээс сонгож хийвэл салад амттай бас өнгө алагласан болох болно.

Ингээд хэрчсэн чинжүү, өргөст хэмх, улаан лооль, туна загасаа хөргөгчнөөс гаргасан хүйтэн гоймондоо хийгээд давс, хар перц, яншуй, элсэн чихрийг хийж 3-5 минут сайтар хутгаж холиорой.

Харин одоо гоймонгийн саладны сүмс буюу амтлагчыг хэрхэн бэлтгэж саладыг зүйрлэшгүй сайхан амт оруулдаг нууцыг дэлгэе. 3-4 хоолны халбага оливын тос, 1-2 цайны халбага нимбэгний шүүс, 1-2 цайны халбага гичийг сайтар холиход жигд өнгөтэй өтгөн дүү амтлагч сүмс болно.

Уг сүмсээр саладыг сайтар хольж амтлаарай. 1-2 чимх давс, хар перцээр амтлах эсэх нь таны сонголтод үлдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here