Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Гурвалжин будаа, байцаатай хуурга хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Гурвалжин будаа, байцаатай хуурга хэрхэн хийх вэ?

87
0
gurwaljin-budaatai-huurga
Гурвалжин будаа, байцаатай хуургах хэрхэн хийх вэ?

Гэрийн эзэгтэй нар маань гар доорхи материалаа ашиглан хэрхэн амтлаг, шимтэй хоол хийх вэ хэмээн бодож сууна уу. Энэ удаагийн хоолны жор булангаар “Гурвалжин будаа, байцаатай хуурга” хэрхэн хийх талаар мэдээлэл орууллаа. 

Байцааны ашиг тус: Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

gurwaljin-budaatai-huurga-01
Гурвалжин будаа, байцаатахй хуурга нь амин дэмээр баялаг хоол юм

Гурвалжин будааны шим: Гурвалжин будаа биеэс холестерин болон хорт бодисыг гадагшлуулдаг. Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учраас цус багадалттай хүмүүст тустай. Мөн уургийн өндөр агууламжтай тул, биднийг хэт их хоол идэхээс сэргийлдэг. Уг будаанд агуулагдах уураг, цардуулын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү, нүүрс ус, төмөрлөг, цайрын агууламж өндөртэй учраас хүний биеийн цусны аминдэмийг нөхдөг байна.

ОРЦ

  • Гурвалжин будаа – 50гр
  • Байцаа – 40гр
  • Лууван – 20гр
  • Вандуй – 50гр
  • Сонгино – 10гр
  • Ургамлын тос – 10гр
  • Мах – 100гр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here