Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Аялалдаа амтат Самгёпсал кимбаб бэлдээрэй

АМТАТ ЖОР: Аялалдаа амтат Самгёпсал кимбаб бэлдээрэй

37
0
samgyobsal-kimbab
Аялалдаа амтат Самгёпсал кимбаб авч яваарай

     Урин дулаан цаг хаяанд ирж, амралт чөлөөт цаг аа агаар салхинд өнгөрүүлэх хүмүүс нэмэгдэж байна. Иймээс салхинд гарахдаа өег амттай кибаб бэлдээд гарааарай. Самгёпсал кимбаб хийх аргаас хүргэж байна. 

Самгёпсалын махаа хуваалгүй уртаар нь шарна. Салат навчаа угаагаад усыг нь сайтар сэгсэрнэ.

Агшаасан будаандаа бага зэрэг гүнжидийн тос хийж хутгана. Будааг гүнжидийн тосоор амтлахгүй байсан ч болно. Халуун эвэр чинжүүг угааж үрийг нь цэвэрлээд уртааш нь хэрчинэ. Хэр их чинжүүтэй идэхээс хамаараад өргөн нарийнаа тааруулаарай.

Соус бэлдэхдээ 3 х/х гучужан + 2 х/х соя соус + 2 х/х шингэн чихэр (corn syrup) + 1 х/х гүнжидийн тос + 1 х/х гүнжидийн үр + 1-3 хумс бяцалсан саримс = сайтар хутгана. Сармис их бага иддэгээсээ шалтгаалаад өөрсдөө тохируулаарай.

samgyobsal-kimbab
Аялалдаа амтат Самгёпсал кимбаб хийх жор

Кимбабны далайн байцаан дээр будаагаа маш нимгэн жигд тараагаад дээр нь салат навч + будаа + соус + гахайн мах + халуун чинжүү гэх дарааллаар тавина.

Эхлээд гараараа салат навчтай хэсгээ ороогоод дараа нь далайн байцаатай будаандаа кимбаб ороогч хулсны тусламжтай сайтар ороож өгнө.

За ингээд бэлэн болсон самгёпсал кимбабаа өөрсдийн амны хэмжээнд тохируулаад хуваагаарай

Далайн байцаандаа будааг зузаан тавьбал орооход хэцүү задрамтгай болох тул анхаараарай.

Салат навчин дээр тавих будаагаа мөн зөв тооцоолоорой. Амжилт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here