Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Аарц, адууны махтай ШИДЭТ шөл

АМТАТ ЖОР: Аарц, адууны махтай ШИДЭТ шөл

45
0
aartstai-shol-hiih-jor
Аарц, адууны махтай шөл хэрхэн хийх вэ?

Аарц нь Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин үеийн хүмүүс үүнийг төдийлөн сайн мэддэггүй аж.

Аарцыг хий бадгана хөөрөх үед биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор уудаг байсан юм. Тэгвэл танд биеийн эсэргүүцэл, дархлааг дэмжих шидэт шөлний жороос хүргэж байна. 

  • Адууны мах-200гр
  • Аарц-60гр
  • Сонгинотой лапша
  • Цагаан гаа-10гр /2 хэрчим/
  • Сармис-3 хумс
  • Давс, хар перец

ХИЙХ АРГА

Шөл хийх хүйтэн усандаа мах болон цагаан гаа, сармисаа хийж шөл гартал буцалгана. Шөл буцалмагц аарцаа нэмж хутгаад, хайлж дууссаны дараа сонгинотой лапша гоймонгоо тааруулж хийнэ.

Дахин буцалгаад сонгино, давсаар амтлаад аягалахад бэлэн боллоо. Аягалсныхаа дараа бага зэргийн ногоон сонгино хэрчээд дээр нь цацаж өгөөрэй.

Ингээд ядаргааны эрлэг аарцтай шөл бүх насныханд хамгийн тэжээлтэй, эрүүл хоол байх болно.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here