Нүүр хуудас Спорт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд “Өөрийгөө ялах 12 болон 24” цагийн гүйлтийн тэмцээн болж...

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд “Өөрийгөө ялах 12 болон 24” цагийн гүйлтийн тэмцээн болж байна.

172
0

Dolgorsuren Dondog-н зураг. 2017 оны 8 сарын 19, 20-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд “Өөрийгөө ялах 12 болон 24” цагийн гүйлтийн тэмцээн болно. Энэхүү гүйлтйн марафон тэмцээн нь 20-34, 35-49, 50-аас дээш нас гэсэн ангилалд болох юм.  Тэмцээний үеэр норматив болзлуудыг хангаж чадсан тамирчдад цол зэрэг олгоно.

8 сарын 19-ны өглөө  24 цагийн гүйлт 10:00 цагт эхэллээ. Харин 12 цагийн гүйлтийн гараа нь орой 22:00 цагаас эхлэнэ. Мандатын хувьд 12 цагийн гүйлтийн хураамж нь 20000 төгрөг харин 24 цагийн гүйлтийн хураамж нь 25000 төгрөгөөр олгогдоно.

Тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын тамирчид болон сонирхсон ард иргэд оролцож боломжтой.

Зорилго:
Засгийн газрын 2009 оны 1-р сарын 7-ны өдрийн 05 тоот тогтоолыг үндэслэн нийтийн биеийн тамир, спортыг хүн амын дунд хөгжүүлэн сурталчилах, Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт биеийн тамир, спортыг хөгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн иргэд, хүүхэд, залуус, аж ахуйн нэгж байгууллагад нийтийн биеийн тамир, гүйлт чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, эх орондоо хэт холын марафон гүйлтийг олон улсын түвшинд нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гүйлт сонирхогчдыг урамшуулах, тэсвэр хатуужил, өөрийн дотоод нөөц боломжоо нэмэгдүүлэх зэрэг бие бялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэхэд оршино.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here