Нүүр хуудас Спорт Үндэсний лигийн аваргууд тодорлоо

Үндэсний лигийн аваргууд тодорлоо

0

Таван сарын турш үргэлжилсэн 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөлөө. МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан тэмцээнд анх удаа БНАСАУ-ын тоглогчид оролцсон нь онцлог байв. 12 аймгийн залуус ур чадвараа сорин өрсөлдөснөөс Баруун бүсийн аварга Архангай аймгийн Арханга Алтан Дорнодын Дайчид, Зүүн бүсийн аварга Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех баг финалд шалгарав. Аваргын төлөөх цувралын эхний тоглолтод Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” хожсон бл хоёр дахь тоглолтоос хойш Архангай аймгийн “Арханга Алтан Дорнодын Дайчид” баг өрсөлдөгчдөө боломж олгосонгүй. Тав дахь буюу шийдвэрлэх тоглолтыг Архангайн баг 96.92-оор ялж, аваргын цом хүртлээ.

Үндэсний лигийн эмэгтэйчүүдийн аваргын төлөөх УИХ-ын гишүүн Б.Жавхлан эзэнтэй Дархан Бурхантын Буганууд, Архангай аймгийн Архангай Ондилт багууд учраа таарч дарханы бүсгүйчүүд ялалт байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here