Нүүр хуудас Спорт Үндэсний бөх 1024 барилдаанд харцага Э.Оюунболд түр…

1024 барилдаанд харцага Э.Оюунболд түр…

155
0
харцага Э.Оюунболд
харцага Э.Оюунболд

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 18-19-нд боллоо.

Бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх хүч үзсэн энэхүү барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, арслан Д.Ганхуяг,  гарьд Д.Рагчаа,заан Ч.Санжаадамба, харцага Ө.Бат-Орших, Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

Барилдаанд
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн аварга” дэвжээ, ОСНААУГ.
-“Их засаг” их сургуулийн бөх, улсын харцага Э.Оюунболд арав даван түрүүлж.
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Мондэй” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэлээ
-Түрүү бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд нэгийн даваанд “Аварга” дээд сургуулийн Н.Буянзаяаг
-хоёрт “Их Богд” дэвжээний Д.Уртнасанг
-гуравт аймгийн арслан М.Төмөртогоог
-дөрөвт аймгийн заан Э.Нямааг
-тавд улсын начин С.Батсуурийг даваад
-зургаад улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагватай тунаж
-долоод улсын харцага Б.Пүрэвсайхантай тунаж
-наймд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж
-есийн даваанд аймгийн арслан Э.Даштай тунаж
-үзүүр түрүүнд улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан түрүүлсэн юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here