Нүүр хуудас Спорт Үндэсний бөх МҮБХ-ны “Их эе” хурал дахин зохион байгуулагдана

МҮБХ-ны “Их эе” хурал дахин зохион байгуулагдана

256
0
Undesnii bohiin_holboo
“Их эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгджээ
Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсгээд байсан тэд дахин хуралдаж, “Их эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бөхийн холбоог яаралтай учраа олох, маргаанаа эцэслэх чиглэл өгөөд байсан юм.

Тиймээс “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулахаар болжээ.

Тиймээс дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Их эе” хурлаа зохион байгуулах, товлох, зохион байгуулах комиссоор ажиллах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here