Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Монгол Улсын гарьд Ө.Бат-Оршихын цолны мялаалга 9-р сарын 14-нд болно.

Монгол Улсын гарьд Ө.Бат-Оршихын цолны мялаалга 9-р сарын 14-нд болно.

404
0

Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам 9-р сарын 14-ний өдөр болох юм байна. Наадмын нээлт, бөхийн барилдаан Увс аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд, азарга, их нас, дааганы уралдаан морь барианы газар болох ажээ. Шинэхэн гарьд Ө.Бат-Орших Монгол Улсын 11, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд цолтон юм.        Тэрээр 8-р ангиасаа эхлэн бөхийн спортоор хичээллэсэн бөгөөд 9-р ангид байхдаа “Төгс-Эрдэм” сургуулийн нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаанд их шөвөгт үлдэж барилдах урам зориг оржээ. 2006 онд Увс аймгийн баяр наадамд барилдсан улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс 7 давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол 2009 оны улсын баяр наадамд 6 давж Монгол Улсын харцага цол хүртсэн байна. Улмаар 2012 оны улсын баяр наадамд дахин 6 давж Улсын харцага цолоо баталсан бол 2015 ондУвс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд түрүүлжээ. 2017 оны Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд найм давж, үзүүр түрүүнд үлдэж, улмаар Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм. Тэрбээр Монгол Улсын 11 дахь гарьд, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд болжээ. Ө.Бат-Орших гарьд 1985 оны 08 сарын 31-нд Улаангом хотод төрсөн бөгөөд анхны багш нь Увс аймгийн Цогцолбор 2-р сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очир юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here