Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Залуу заан Н.Жаргалбаяр түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.

Залуу заан Н.Жаргалбаяр түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.

0

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн нэрэмжит Монгол улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 11 дэх удаагийн барилдаан Эрдэнэт хотноо  боллоо. Энэхүү барилдаан нь 20 жилийн өмнө буюу тэртээ 1997 онд анх Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан түүхтэй. Хүндэтгэлийн барилдаандаа 16 заан хүрэлцэн иржээ. Тэднээс хамгийн ахмад нь “том” хэмээх Ц.Санжаа заан, хамгийн залуу нь энэ жилийн заан Н.Жаргалбаяр нар байлаа. Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, улсын шинэ начин Б.Серик, Ж.Дагва-Очир нараар манлайлуулсан хүчит 64 бөх хурд, хүч, авхаалж самбаагаа сорин барилдаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Увс нуур дэвжээний бөх улсын шинэ залуу заан Н.Жаргалбаяр түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэж, Ховд аймгийн Чанндамь сумын харъяат Ховд дэвжээний бөх улсын заан Б.Пүрэвсайхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд нар шөвгөрлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here