Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Д. Цэрэнтогтох аваргын хөшөөний нээлт энэ сарын 28-нд болно.

Д. Цэрэнтогтох аваргын хөшөөний нээлт энэ сарын 28-нд болно.

312
0

Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ази тивийн аварга, дархан Дашдоржийн Цэрэнтогтох агсаны гэгээн дурсгалд зориулж хөшөө босгохоор болсон. Тэгвэл нутгийн түмэн олон, бөхөд хайртай монголчуудын дэмжлэгээр Халхын их аваргыг хөшөөнд мөнхлөх ажил дуусчээ. Хөшөөний нээлтийг 7  сарын 28-нд  Арвайхээр хотын 290 жилийн түүхт ойн өдөр хийхээр болжээ. Цэрэнтогтох аварга Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ. Тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв. 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here