Нүүр хуудас Спорт Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар боллоо

Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар боллоо

97
0

Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама дөнгөж сая мэдэгдлээ. Харумафүжиг гаргасан өргөдлийг багш нь өнөөдөр Сумогийн холбоонд хүргэж өгөх гэж буйгаа ч мэдээллээ.

Уржигдар Ёкозунагийн зөвлөл хуралдаж түүнд хамгийн хүнд шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн саналд зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм. Гэвч Харумафүжи ийнхүү цагдаа, шүүхийн дүгнэлт эцэслээгүй байхад асуудлыг хаахыг хүссэн бололтой.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here