Нүүр хуудас Спорт Японы сумогийн “ояката” болсон анхны монгол хүн Н.Цэвэгням боллоо.

Японы сумогийн “ояката” болсон анхны монгол хүн Н.Цэвэгням боллоо.

292
0

Японы “nikkansports.com” сайтад Монголоос анхны сүмогийн ояката төрж байгаа тухай сайхан мэдээ гарсан байна. Энэ нь  “Японы сүмо бөхийн холбооны ТУЗ-ын гишүүд 6 сарын 1-нд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ.Нямжавын Цэвэгням 1974оны 9 сарын 3-нд Улаанбаатарт төрсөн юм. Хамгийн өндөр цол нь сэкиваки юм. Нямжавын Цэвэгням  нэрээ 2005 онд Японы иргэн болохдоо  Оота Масарү  болгон сольжээ. 2012 оны 5 сард дээд зиндаанд анх удаа түрүүлж, хамгийн өндөр настайдаа анхны түрүүгээ авсан бөх болсон. 2015 оны 7 сард зодог тайлаад Оошима ояката нэрээр сүмогийн холбоондоо дасгалжуулагчийн ажил хийж байна. Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч  түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх ояката юм. Мөн нэгэн онцгой тохиолдол нь Японы сүмо бөхийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката нь Цэвэгням болж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард  иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон юм” гэсэн байна. Н.Цэвэгнямын гэргийг Кэйко гэдэг. Эднийх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь Японы иргэншилтэй болохоор албан ёсны нэр нь япон боловч гэртэй монголоор дууддаг монгол нэртэй гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here