Нүүр хуудас Спорт Энэ сарын 18-нд болох “Улаанбаатар марафон-2019” маршрут гарлаа

Энэ сарын 18-нд болох “Улаанбаатар марафон-2019” маршрут гарлаа

31
0
Ub-marafon2019
Энэ сарын 18-нд болох “Улаанбаатар марафон-2019” маршрут гарлаа

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээнийг тавдугаар сарын 18-нд зохион байгуулах бөгөөд тэмцээн явагдах замын маршрутыг гаргажээ.

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо /ННБТСГ/-ноос “Автомашингүй өдөр”-ийг спортоор хичээллэн гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нэгдэхийг уриалж байна.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон – 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцах юм байна.

ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээнд ажиллах шүүгч нарт зориулан сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй зэрэглэлтэй шүүгч ажиллана. Мөн 500 орчим оюутан сайн дураар ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here