Нүүр хуудас Спорт Фабиан Шерийг хэлээ залгиж үхэх аюулаас аварчээ

Фабиан Шерийг хэлээ залгиж үхэх аюулаас аварчээ

6
0
hel-ee-hazaj-uheh-ayul-2019
Фабиан Шерийг хэлээ залгиж үхэх аюулаас аварчээ

Европын Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан хэсгийн Гүрж-Швейцарийн 0:2-оор өндөрлөсөн тоглолтын үеэр нэгэн аюултай явдал болж өнгөрчээ.

Гүржийн хамгаалагч Жемал Табизе өрсөлдөгч багийнхаа Фабиан Шертэй бөмбөгийн төлөө тэмцэхдээ хоорондоо мөргөлдсөн байна. Фабиан Шер тэр дороо ухаан алдаж газар унажээ.

Хүн дээш харж ухаан алдахад хэлээ залгиж, улмаар амьсгалж чадалгүй үхэх магадлал өндөр байдаг байна. Тэгвэл яг тухайн үед Гүржийн хагас хамгаалагч Жано Ананизе тэр даруй хэлийг нь хоолойноос гаргаж амийг нь аварсан байна.

Фабиан Шер дараахан нь ухаан орж, тоглолтыг бүтэн тоглож дуусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here