Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх “Шахтерская Слава” тэмцээнээс ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.

“Шахтерская Слава” тэмцээнээс ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.

170
0

9 сарын 22, 23-ны өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Герман, Казахстан, Канад гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин хүч үзжээ.

Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-д Азийн  “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Кемеровогийн дэвжээнд эзэн орны Дмитрий Екименког 13:1, Красноярскийн Александр Зеленковыг 9:0, Узбекистаны Икром Бохомуродовыг 10:0 тус тус ялсан ч хагас шигшээд Германы Ахмед Дударовт 5:7 ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Иван Костеринийг 8:4 ялж, энэ жилийн “Уурхайчдын цом”-оос Монголын багийн цорын ганц медалийг авчирлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here