Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Чөлөөт бөхийн эрэгтэй баг АНУ-ыг зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэй баг АНУ-ыг зорилоо

165
0
Чөлөөт бөхийн эрэгтэй баг АНУ-ыг зорилоо
Чөлөөт бөхийн эрэгтэй баг АНУ-ыг зорилоо. Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар оролцохоор болжээ.

Манай эрчүүд сүүлийн таван жил дараалан зөвхөн шилдэг найман баг оролцдог энэхүү “Дэлхийн цом”-д зодоглох гэж байна. Хэдийгээр өнгөрсөн онд Парист болсон ДАШТ-д 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж, Монголын баг XI байр эзэлсэн ч энэ удаа оролцох боломжтой болсон юм. Учир нь Турк, Иран, Армен улсын шигшээ баг АНУ-д очих боломжгүй болсноор Монголын багт эрх ирсэн билээ.

 

Монголын багийн бүрэлдэхүүнд

57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр
61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга
65 кг-д Б.Батмагнай
70 кг-д С.Ганбаяр
74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран
79 кг-д ОУХМ Г.Идэрхүү
86 кг-д О.Үйтүмэн
92 кг-д Л.Төртогтох
97 кг-д Ө.Батзул
125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон.

Манай эрэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-ын тэмцээнд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургадугаар байрт шалгарч байв. Йинхүү манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй баг АНУ-ыг зорилоо. Өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here