12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх чөлөөт бөхийн тамирчид Бишкек хотыг…

чөлөөт бөхийн тамирчид Бишкек хотыг…

197
0
Монголын чөлөөт бөхийн тамирчид Бишкекийг
Монголын чөлөөт бөхийн тамирчид Бишкекийг

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно.

Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд маань өнөөдөр эх орноосоо мордов.

Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гаригт Кыргызстаны нийслэлийг зорих аж. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here