Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээнээс П.Орхон алтан медаль, Г.Отгонжаргал хүрэл медаль хүртжээ.

Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээнээс П.Орхон алтан медаль, Г.Отгонжаргал хүрэл медаль хүртжээ.

194
0

Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний  эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан боллоо.  Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж алтан медаль хүртлээ. 

Мөн Испанийн нийслэлд 53 кг-д хүч үзсэн “Монголиа Опен-2017” ОУТ-ий аварга, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

48 кг: 1. Анжелинка Ветошкина (ОХУ)  2. Миглена Селишка  3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)

53 кг: 1. Жессика Макдональд   2. Жасмин Миан (хоёул Канад)  3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)

55 кг: 1. Бекка Лезерс (АНУ)   2. Мария Гурова (ОХУ)  3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)

58 кг: 1. Марва Амри (Тунис)  2. Мишель Фаззари (Канад)  3.Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)

60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ)  2. Анастасия Григорьева (Латви)  3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)

63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол)  2. Тайбе Юсейн (Болгар)  3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)

69 кг: 1. Тамыра Менсах (АНУ)  2. Галина Булатова (ОХУ)  3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)

75 кг: 1. Мае Эпп (Эстони)  2. Виктория Франсис (АНУ)  3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвег

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here