Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх МУ-ын гавъяат тамирчин А.Энхээ багшийн шавь ДАШТ-ий хос медальтан боллоо.

МУ-ын гавъяат тамирчин А.Энхээ багшийн шавь ДАШТ-ий хос медальтан боллоо.

256
0

 Эрдэнэбатын Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болж чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна. Түүний  анхны багш Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа адил шавь нь ДАШТ-ий хос медальтан болж байна.

Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан.

Улмаар Японы бөх шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ харууллаа.

Эрдэнэбатын Бэхбаяр нь 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here