Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Монгол Улсын Гавьяат тамирчин О. Пүрэвбаатарын шавь Б.Номин Гавьяат тамирчин цол хүртэж...

Монгол Улсын Гавьяат тамирчин О. Пүрэвбаатарын шавь Б.Номин Гавьяат тамирчин цол хүртэж байна.

245
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ, Дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Батболдын  Номин Гавьяат тамирчин цол хүртэж байна.

Бөхийн чөлөөт барилдаанаар өндөр амжилт гаргасан залуу тамирчдын нэг Б.Номин  2015 оны Лас Вегасын ДАШТ-ий мөнгө, 2014 оны Азийн наадмын хүрэл, 2013 оны Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын  ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, 2014 оны Германы Гранпригийн мөнгө, 2016 оны Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, 2013, 2016 оны Буриадын Ерөнхийлөгчийннэрэмжит  ОУТ-ий алт, 2015 оны мөнгө, 2012 оны хүрэл, 2014 оны Яшар Догугийн нэрэмжит ОУТ-ий алт,  2012 оны Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээний мөнгө, 2014 оны Тактийн цомын тэмцээний хүрэл, 2013 оны “Mongolia Open” ОУТ-ий алт, 2015, 2016 оны мөнгө, 2012, 2014 оны хүрэл медальтай.

Түүний багш Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here