Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн болж байна.

Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн болж байна.

230
0

Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн 2017 оны 8 сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ.

Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан байна.

хөвгүүдийн

54 кг-д Б.Буд,

76 кг-д Т.Бөхчулуун,

охидын

40 кг-д Г.Оюундарь,

46 кг-д Ч.Отгонтуяа,

56 кг-д Б.Хонгорзул,

70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв.

Буриадын Дамдин Цыренжапов 46 кг-д түрүүллээ. Өнөөдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here