Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болно.

Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болно.

216
0

2017 оны 7 сарын 27-28-нд Улаан-Үд хотноо  Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн  болно. Борис Будаевын 60 насны ойд тохиолдуулан  болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм.

Манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Гантөгс, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Л.Отгонхүү  БТСДуС , 60 кг-д Б.Баасанням  Женко клуб, Б.Мөнхзориг  Сүхбаатар , Ц.Дамдинпүрэв  БТСДуС , 66 кг-д Т.Тулга  Арслан , З.Мөнхтулга  Женко клуб, О.Ганбаяр  БТСДуСургууль, 74 кг-д З.Сумъяабазар Хангарьд клуб , П,Тэлмэн, Ц.Гэндэн-Яримпил, Н.Жаргалсайхан нар БТСДуС , 96 кг-д Ч.Алтангэрэл Аварга , Н.Алтанбагана  БТСДуС , 120 кг-д М.Лхагвагэрэл Аварга  нарын 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here