Нүүр хуудас Спорт Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс МЕДАЛЬ хүртлээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс МЕДАЛЬ хүртлээ

192
0
эмэгтэй тамирчид
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс МЕДАЛЬ хүртлээ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн бямба гарагт Японы Такасаки хотод эхэлсэн юм.

Дэлхийн цомын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай хийсэн.

Хэзээнээс манайхны хэцүү өрсөлдөгч байсаар ирсэн Нанхиадын эмэгтэй бөхчүүдэд 1:9-өөр ялагдсан юм. Манайхнаас цорын ганц ялалтыг “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Оюан Жинлинг 8:7-гоор ялсан юм.

Гэхдээ манайхан Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн долоон улсын бөхтэй өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй бөхчүүд ээлжит хүрэл медалиа хүртэж чадав. Ийнхүү тэд тус тэмцээний нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here