Нүүр хуудас Спорт ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа Евролигийн цомын эзэн боллоо

ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа Евролигийн цомын эзэн боллоо

15
0
ЦСКА
ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа Евролигийн цомын эзэн боллоо

Европ тивийн улсуудын дунд зохион байгуулагддаг “Евролиг”-ийн энэ удаагийн аваргаар “ЦСКА Москва” баг түүхэндээ дөрөв дэх удаагаа түрүүллээ.

Москвагийн ЦСКА баг сүүлийн дөрвөн багийн шийдвэрлэх тоглолтод Туркийн “Анадолу Эфес” багийг ялж,  сагсан бөмбөгийн 2018-2019 оны улирлын Евролигийн ялагч болжээ.

Шийдвэрлэх тоглолт өнгөрсөн ням гарагт Испанийн Витория-Гастейс хотод болж, тоглолт 91:83 онооны харьцаагаар өндөрлөсөн байна. Аваргын төлөөх шигшээ тоглолтод ЦСКА багаас Кори Хиггинс, Уилл Клайберн нар 20 оноо тус бүр авсан бол Туркийн багаас Шейн Ларкин 29 оноо, Брайант Данстон 13, Крунослав Симон 15 оноо авсан байна.

ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа Евролигийн цомын эзэн болж байна. Москвагийн ЦСКА баг өмнө нь 2006, 2008, 2016 онуудад Евролигт түрүүлж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here