Нүүр хуудас Спорт Цагдаагийн байгууллагын “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн” боллоо

Цагдаагийн байгууллагын “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн” боллоо

36
0
Tsagdaa-sagsan-bombog-temtseen
cЦагдаагийн байгууллагын "Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн" боллоо

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн /2019-01-23/ Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр эхлэн, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны заланд амжилттай болж өндөрлөв.

Тэмцээнд 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын Сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эздээр цагдаагийн хурандаа Б.Даваажав ахлагчтай 3 дугаар баг тамирчид тодорлоо.

Дэд байрт цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий ахлагчтай Цагдаагийн ерөнхий газрын 1 дүгээр баг тамирчид, гутгаар байрт цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай 4 дүгээр баг тамирчид тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

“Шилдэг тоглогч”-оор Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, “Шилдэг довтлогч”-оор Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, “Шилдэг холбогч”-оор Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар нар шалгарлаа

Зөвлөгөөн 24, 25 нд Мөрдөн байцаах албаны хурлын танхимд сургалтаар үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here