Нүүр хуудас Спорт Хожигдох эрхгүй “Хьюстон Рокетс”-ыг Харден ялалтад хөтлөв

Хожигдох эрхгүй “Хьюстон Рокетс”-ыг Харден ялалтад хөтлөв

11
0
James Harden
Хожигдох эрхгүй "Хьюстон Рокетс"-ыг Харден ялалтад хөтлөв

“Хьюстон Рокетс” болон “Голден Стэйт Уорриорс” багуудын цувралын гурав дахь тоглолт өчигдөр өглөө “Toyota Center” ордонд боллоо. Цувралын эхний хоёр тоглолтод хожигдоод байсан “Хьюстон Рокетс” баг энэ өдөр өрсөлдөгчөө нэмэлт цагт 126-121 харьцаатай хожиж, цувралын харьцааг 2-1 болгоод байна.

Хожигдох эрхгүй талбайд гарсан “Хьюстон Рокетс” баг эхнээсээ сайн тоглож байсан бөгөөд Ж.Харден 41 оноогоор багаа тэргүүлж, Э.Гордон 30 оноо, К.Пол 14 оноо, К.Капела 13 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан бол сэлгээнээс И.Шумперт 10 оноогоор багтаа тусалжээ.

Тэдний өрсөлдөгч “Голден Стэйт Уорриорс” багаас К.Дюрант 46 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлж байсан ч Ж.Харден хариуг нь маш сайн барьж байсан бөгөөд ялангуяа тоглолт өндөрлөхөд минут хүрэхгүй хугацаанд А.Игуодалогийн эсрэг гурван онооны шидэлтээ амжилттай болгосноор багийнхаа хожлыг баталгаажуулж чадсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here