Нүүр хуудас Спорт Харри Кейн финалын тоглолтод оролцож магадгүй

Харри Кейн финалын тоглолтод оролцож магадгүй

12
0
Харри Кейн
Харри Кейн финалын тоглолтод оролцож магадгүй

Аваргуудын лигийн финалын  тоглолт ердөө арав хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ удаагийн финалд Хойд Лондоны болон Английн шигшээ багийн шилдэг довтлогч Харри Кейн оролцох магадлалтай болжээ.

Тэрбээр Аваргуудын лигийн шөвгийн наймд “Манчестер Сити”-тэй хийсэн эхний тоглолтод шагайдаа гэмтэл авснаас хойш талбайд гараагүй байгаа юм. Харри Кейн ихэд хичээсний дүнд эмч нарын хэлсэн хугацаанаас харьцангуй өмнө эдгэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрээр ганцаарчилсан бэлтгэлд гарсан бөгөөд биедээ ямар нэгэн зовуур мэдрээгүй гэнэ. Хэрвээ гэмтэл нь сэдэрчихгүй бол финалын тоглолтод оролцох боломжтой ажээ.

Энэ улиралд Кейн “Тоттенхэм”-ийн төлөө нийт 39 тоглолтод гарч 24 гоол оруулаад байна.

Зургадугаар сарын 1-ний шөнө Испанийн Мадрид хотын “Ванда Метрополитано”-д “Тоттенхэм”, “Ливерпуль” клубуудын хэн нь цомын эзэн болохоо шийдэх билээ.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here