Нүүр хуудас Спорт Уран гулгалтын түүхийг эхлүүлсэн Г.Марал-Эрдэнэ

Уран гулгалтын түүхийг эхлүүлсэн Г.Марал-Эрдэнэ

31
0
maral-erdene-uran-gulgalt-01
Уран гулгалтын түүхийг эхлүүлсэн Г.Марал-Эрдэнэ

Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотод болж буй бөгөөд маргааш өндөрлөх юм. Тус наадамд 58 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байгаа билээ.

Монгол улсын хувьд анх удаагаа уран гулгалтын төрөлд тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ оролцсон нь өвлийн спортын түүхэнд онцгой үйл явдал болж үлдлээ.

maral-erdene
21 настай Г.Марал-Эрдэнэ

Универсиадын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Марал-Эрдэнэ 24,5 оноогоор 30-р байрт орсон. Түүний хувьд чөлөөт үзүүлбэрт орох оноо авч чадаагүй ч монголчуудад том бэлэг барьж чадсан юм.

Энэ жил 21 настай Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдарч уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Өдгөө Япон улсын Нагоя хотын Чюүкёо их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралцдаг бөгөөд ирэх хавар сургуулиа төгсөх юм байна. Түүний хувьд цаашид мэргэшин суралцахаас гадна олон тэмцээнд оролцож амжилт гаргах зорилготой.

uran-gulgagch-Maralerdene
Г.Марал-Эрдэнэ алдарт Мао Асадагийн багт хичээллж, шоу тоглолтод оролцож байна

Г.Марал-Эрдэнэ алдарт Мао Асадагийн багт хичээллж, шоу тоглолтод оролцож байна.

Г.Марал-Эрдэнийн хувьд том хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр яваа бөгөөд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчаар хичээл заалгаж байгаа түүнд ур чадвараа жилээс жилд ахиулсаар байна.

Г.Марал-Эрдэнэ 2013 онд Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцсон нь түүний эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон анхны том тэмцээн байжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг бүрэн дэмждэг учраас түүнд олон том зорилго бий. Түүний ээж хамгийн сайн туслагч нь учраас тэд том амжилтын төлөө зүтгэсээр байна.

oyutnii-ih-naadam
Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадам ОХУ-ын Красноярск хот

Дэлхийн оюутан тамирчид цугларсан Красноярск хотод уран гулгалтын өрсөлдөөнд Монгол улсын нэрийг гаргасан Гансүхийн Марал-Эрдэнэд талархая.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here