Нүүр хуудас Спорт Тэмээ өргөдөг тэнхээтэй залуу.

Тэмээ өргөдөг тэнхээтэй залуу.

850
0

Тэмээний баяр зурган илэрцүүд

Баянхонгор аймгийн Баянлиг сумд 10 сарын 4, 5-ны өдрүүдэд болсон Тэмээний баярын үеэр тэнхээт залуусын дунд Тэмээ өргөх тэмцээнийг зохион явуулжээ. Тэмцээнд 10 шахам залуус оролцсоноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын заан, Тэмээчин Ш.Эрдэнбаяр 300 шахам килограмм тэмээг таван минут өргөж хурсан олны гайхаш бахдлыг төрүүлсэн байна.

Ш.Эрдэнэбаяр 1989 онд төрсөн бөгөөд намрын цатгалан тэмээг ажих ч үгүй өргөж чадсан нь дотоод, гадаадын жуулчдын нүдийг хужирлажээ.

Амьд амьтан учир тийчигнэж, барьц алдуулж, бэртэл авч болзошгүй байсан тул “олны хүсэлтээр” тэмээг буулгасан бөгөөд Ш.Эрдэнэбаяр илүү урт хугацаанд ч өргөх боломжтой байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here