Нүүр хуудас Спорт СЭЛЭНГЭ: Нэгдүгээр сарын 7-9-нд Жүдо бөхийн ДАШТ болно

СЭЛЭНГЭ: Нэгдүгээр сарын 7-9-нд Жүдо бөхийн ДАШТ болно

47
0
judo-bohiin-temtseeen-2019
Нэгдүгээр сарын 7-9-нд Жүдо бөхийн ДАШТ болно

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн 2019 оны УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэгдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна.

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах энэ удаагийн УАШТ нь “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо авах олон тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой аж.

Манай эрэгтэй, эмэгтэй жүдочдоос УАШТ-д хэн нь шилдэг байж энэ онд болох уламжлалт “Гран при”, “Их дуулга” тэмцээнүүд болон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүчээ сорих эрхээ өвөртөлж Токиогийн олимпийн эрхийн оноогоо цуглуулах боломж олдох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here