Нүүр хуудас Спорт Сагсан бөмбөгийн үндэсний тэмцээн NBA-гийн Плей-Офф эхэллээ

Сагсан бөмбөгийн үндэсний тэмцээн NBA-гийн Плей-Офф эхэллээ

386
0
NBA-playoffs
Америкийн үндэсний сагсан бөмбөг NBA-гийн Плей-Офф эхэллээ

NBA-ны талбай дээр дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолтод Milwaukee Bucks-ийнхан Boston Celtics-ийн талбайд зочилсон.

Milwaukee Bucks багийн гарааны тавд 22 Khris middleton, 34 Giannis Antetokounmpo, 31 John Henson, 21 Tony Snell, 6 Eric Bredsoe нар багтсан бол эсрэг багт 7 Jaylen Brown, 0 Jaylen Tatum, 12 Terry Rozier, 46 Aron Baynes, 42 Al Horford нар гарлаа. Хоёр багийн тоглолт эхнээсээ маш сонирхолтой өрнөсөн. Эхний үеийн 45 секунт өнгөрхөд Boston Celtics-ийн Al Horford тоглолтын оноог нээлээ.

Өгөлцөж авалцаж явсаар эхний үе 17:25-аар Boston-ны давалгайллаар өндөрлөв. Хоёрдугаар үед эн тэнцүү тоглолтыг үзүүлсээр 44:47-гийн харьцаатай Boston-ууд хожсон. Сүүлийн хагаст гал гарсан ширүүн довтолгоо үргэлжилсээр 64:70-ын харьцаатай Boston давамгайлсан. Төгсгөлийн үед багуудын хамгаалалт довтолгоо эрчимтэй явсаар Slam Dunk-ийн олныг бишрүүлсэн үзүүлбэрүүд ч нилээдгүй болсон. Цаг дуусахаас 1,2секунт дутуу байхад тоглолтын тооны харьцаа 93:96 болсон.

Сагсан бөмбөгийн үндэсний тэмцээн NBA-гийн Плей-Офф эхэллээ

Энэ үед Terry Razier гурвын зайнаас шидэлтийг амжилттай гүйцэтгэж тэнцүүлсэн. Харин цаг дуусах мөчид 96:99 байсан бол 0,04 секунт үлдсэн байхад Khris Middleton сүүлийн шидэлтийг гурвын зайнаас амжилттай шидэж нэмэлт цагаар тоглолтын шийдвэрийг гаргахаар болсон. Нэмэлт цаг Boston Celtics-ийн давамгайлал дор (107:113) өндөрлөсөн.

Энэ тоглолтын шилдэг нь Al Horford 24 оноо, 12 самбараас авалт, 4 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, Jayson Tatum 19 оноо, 10 самбараас авалт, 4дамжуулалт, 3 бөмбөг таслалт авсан. Харин эсрэг багаас Khris Middleton 31 оноо, 8 самбараас авалт, 6 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, Giannis Antetokounmpo Giannis Antetokounmpo 35 оноо, 13 самбараас авалт, 7 дамжуулалт, 3 бөмбөг таслалт авжээ.

Indiana Pacers 98- 80 Cleveland Cavalers (Victor Oladipo 32, 6, 4, 4)

Utah Jazz 108-116 OKC Thunder (Russell Westbrook 29, 13, 8, 1)

Minnessoto Tinberwolves 101- 104 Houston Rockets (James Harden 44, 4, 8, 2)

эх сурвалж: dnn.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here