Нүүр хуудас Спорт ОХУ-ын хөлбөмбөгчин Кокорин, Мамаев нар хоригдох ял сонслоо

ОХУ-ын хөлбөмбөгчин Кокорин, Мамаев нар хоригдох ял сонслоо

5
0
Кокорин, Мамаев
ОХУ-ын хөлбөмбөгчин Кокорин, Мамаев нар хоригдох ял сонслоо

Согтууран танхайрч, хүн зодсон хэргээр өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нээс мөрдөнд хоригдож байгаа ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нарын хэргийг Москва хотын шүүх хэлэлцээд тэднийг хорих ялаар шийтгэлээ.

Кокоринд 1 жил 6 сар, Мамаевт 1 жил 5 сар жирийн дэглэмтэй хорих ангид хоригдох ял оноосон байна. ОХУ-ын олон нийтийн анхаарлыг ихэд татсан энэ хэрэгт холбогдсон хөлбөмбөгчдөд шоронд хоригдох ял өгөхгүй байх гэж шинжээчид таамаглаж байсан ч Шүүхээс тун хатуу шийтгэл оноолоо.

Шүүгч Елена Абрамова “Хорих газарт орж байж л тэд засран хүмүүжих болно” гэж шүүх хурлын дараа хэлсэн байна.

А.Чингэстэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here