Нүүр хуудас Спорт ОУХМ Ч.Отгонцэцэг шинэ дээд амжилт…

ОУХМ Ч.Отгонцэцэг шинэ дээд амжилт…

115
0
ОУХМ Ч.Отгонцэцэг шинэ дээд амжилт...
ОУХМ Ч.Отгонцэцэг шинэ дээд амжилт...

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо.

ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Ачбадрах нар “Алтпениса гүйлтийн цанын төв”-д олон улсын тамирчидтай уралдсан юм.

Ч.Отгонцэцэг гүйлтийн цанн эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа. Харин ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97 дугаар байрт оржээ.

Тэрбээр “Ванкувер-2010” өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг нэг минутаар ахиулсан байна.

Ч.Отгонцэцэг нь “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ний В ангилалд шагналт IV байрт орж байсан бол ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ний В ангилалд хүрэл медаль хүртэж байсан билээ.
Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here